Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “newnomads.mn” интернет захиалгын системээр (цаашид “сайт” гэх) дамжуулан тус сайтын гишүүдийн (цаашид “зохион байгуулагч” гэх) үйлчилгээг оролцогчдод зуучлан хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Нэг. Захиалга өгөх

  1. Оролцогч сайтад байршуулсан зохион байгуулагч талын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч төлбөрөө төлснөөр зохион байгуулагч болон оролцогч талуудын хооронд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
  2. Сайтаар дамжуулан захиалж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнд үндсэн үнэ болон түүнийг урьдчилан захиалахтай холбоотой гүйлгээний шимтгэл багтсан байна.
  3. Сайт нь оролцогчид захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг хийх олон төрлийн төлбөрийн хэрэгслийг санал болгох бөгөөд төлбөр хийхдээ төлбөрийн мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах аливаа эрсдлийг оролцогч бүрэн хариуцна.
  4. Төлбөр төлөлт хийгдсэний дараа таны гар утас болон и-мэйлээр захиалга баталгаажсан тухай мэдэгдэл очих болно.

Хоёр. Захиалга цуцлах, төлбөр буцаан олгох

  1. Таны өгсөн захиалгын мэдээлэл таны бүртгэлийн хэсэгт байрлах захиалгын түүх буланд хадгалагдах бөгөөд захиалга цуцлах зааврыг байршуулсан байна.
  2. Баталгаажуулсан захиалгыг оролцогч талаас цуцлах тохиолдолд:

    1. Захиалга өгөхөд гарсан гүйлгээний шимтгэл болон зохион байгуулагч талын зүгээс сануулсан "захиалга цуцлах нөхцөл"-ийн дагуух шимтгэлийг Оролцогч тал барагдуулна.
    2. Сайт нь тухайн захиалгын гүйлгээний үнийн дүнгээс холбогдох шимтгэл зардлуудыг хасч тооцон, зохих үлдэгдлийг ажлын 3 хоногийн дотор Оролцогч талын данс руу шилжүүлнэ.
    3. Захиалгын төлбөр интернет банкны КАРТААР төлөгдсөн байх бөгөөд гүйлгээ тус бүрийн дүнгээс тооцож авдаг банкны шимтгэлүүд:

      • Худалдаа хөгжлийн банкны карт 2%
      • Голомт банкы карт 2%
      • Төрийн банкны карт 2%
      • Хаан банкны карт 2%
      • бусад картууд 3%
  3. Баталгаажуулсан захиалгыг Зохион байгуулагч талаас цуцлах тохиолдолд:

    1. Захиалга өгөхөд гарсан гүйлгээний шимтгэлийг Зохион байгуулагч хариуцах бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээг Оролцогч талд хүргэж чадаагүйтэй холбоотой хариуцлагыг Зохион байгуулагч тал бүрэн хариуцна.